A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 3/03

Хархираан боом

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Тус сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин,мал бүхий этгээдээс авах албан татварыг

Адуу- 500Үхэр -500Хонь -600Ямаа -700Тэмээ - 0 төгрөг байхаар малын төрөл тус бүрээр тогтоосугай

Хоёр. Албан татварыг хуулийн хугацаанд нь сумын төсөвт төвлөрүүлэх талд анхаарч төлөвлөгөө боловсруулж орлогыг хууль дүрмийн дагуу малчдын нэн шаардлагатай төсөл арга хэмжээнд төсөвлөж жил бүрийн төсөт тусгаж ажиллахыг Засаг дарга

/З.Тэгшжаргал/-т даалгасугай.

Гурав.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Батзул/-д үүрэг болгосугай.

ДАРГА   Г.ХҮРЭЛДЭЭ

УВС АЙМАГ ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 16/04

Хархираан боом

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НООГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайхуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.2, 6.3, 6.4 дэх заалт Сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 81 тоот саналыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан

татварын хэмжээг адуунд-0, Үхэрт-0, ямаанд-0, хонинд-0, тэмээнд-0, төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (З.Тэгшжаргал)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Батзул ) -д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 3/03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Г.ХҮРЭЛДЭЭ