A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 01

Зогсоол

"МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ"

Сумын Засаг дарга Д.Хүрэлбаатарын өргөн мэдүүлсэн "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" өргөн барьсан санал, мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2 -ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо, толгой тутамд жилд ногдуулах албан татварын хэмжээг нэгдүгээр, малчин, мал бүхий өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор "0" төгрөгний албан татвар ногдуулах малын тооr хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Зуншлага тааруу байснаас мал тарга тэвээрэг муу авч, өвөлжилтийн байдал хүндэрснээр мал хорогдож, байран маллагаанд тэжээх малын тоо нэмэгдэн, өвс тэжээлийн үнэ 2-2,5 дахин өссөн зэрэг нь малчдын санхүүгийн байдалд хүндрэл үүсгэж байгаа тул 2021 оны малын тоо толгойн албан татварыг "0" төгрөгөөр тогтоосугай.

3. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын жил бүрийн төсөвт тусган батлуулан сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Хүрэлбаатар/-т үүрэг болгосугай.

4. Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл"-д бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА   Т.АЛГИРМАА

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XXIV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 01

Зогсоол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.17 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ- 0 төгрөг

Адуу- 0 төгрөг

Үхэр – 0 төгрөг

Хонь – 0 төгрөг

Ямаа – 0 төгрөг

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /П.Ууганжаргал/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нийтэд сурталчилж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү-үйлдвэрлэл дэд бүтцийн хороо /Ж. Ариунтуяа/, Хурлын төлөөлөгчдөд даалгасугай.

ДАРГА Т.АЛГИРМАА