A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС I ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар I/01

Булган сум

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ээлжит бус Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын малчин болон мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварыг хэмжээг адуунд 1200, үхэрт 800, ямаанд 800, хонинд 200, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2. Малын тоо, толгойд ногдуулах албан татварын орлогыг хуульд заасан хугацаанд төсөвт төвлөрүүлж, ажиллахыг сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаярт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Ганзоригт даалгасугай.

ДАРГА Б.ГАНЗОРИГ