- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХӨСГӨЛ АЙМАГ АЛАГ-ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 02
Манхан
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Өмнөх жилийн мал тооллогын дүнгээр тоологдсон малын толгой тутамд адуу 500, үхэр 500, хонь 300, ямаа 700, тэмээ 0 төгрөгөөр тус тус тооцон албан татварыг ногдуулсугай.
2.Сум, тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдээс албан татварыг хуулийн хугацаанд төвлөрүүлж, зарцуулалтын тайланг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (З.Ням-Очир) тосгоны Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Баттүшиг) нарт үүрэг болгосугай.
3.Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Даринчулуун)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (З.Ням-Очир), тосгоны Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Баттүшиг) нарт үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЖАНЛАВ
Текст томруулах
A
A
A
