- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЛААНБАДРАХ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 02
Дорноговь аймаг,Улаанбадрах сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан, хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга Г.Ганбүрэнд үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн "Хог хаягдлын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ч.ТҮМЭНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
