- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭРГЭЛЭН СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 3-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-нийөдөр
Дугаар 02
Сэргэлэн хараат
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-ыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1500, үхэрт 500, хонинд 800, ямаанд 1200 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Тэмээ" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тэмээнд ногдуулах малын тоо толгойн албан татварыг 0 төгрөгөөр тооцсугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Ө.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
