- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААН-УУЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 04
Шарга
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, Түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулан албан татварын хэмжээг малын төрөл тус бүрд тогтоож, хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (С.Гончигням), Татвар хураагч (Д.Мөнхбат) нарт даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид, иргэд татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчдөд, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэдэд уриалсугай.
4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж ажиллахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Сэрсмаад даалгасугай.
ДАРГА Н.АЛТАНБААТАР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 04
Цагаан-Уул сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, Татварын ерөнхий газрын даргын 2024 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх, татвар төлөгчтэй харилцах журмын 3.5 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XVIII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Цагаан-Уул суманд цас их орж өвөлжилт, хаваржилт хүндэрч бод бог мал их хорогдсон, зуншлага муу хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл тулгарч малчдын амьжиргааны түвшин эрс буурсан тул 2024 оны малын тоо толгойн албан татварын ногдлыг Тэмээ -250 төгрөг, Адуу 500 төгрөг, Үхэр 500 төгрөг, Хонь 150 төгрөг, Ямааг 200 төгрөг болгож тус тус өөрчлөлт оруулж тогтоосугай.
2. г шийдвэр гарсантай холбогдуулан өмнөх онуудын албан татвараа төлөөгүй айл өрхүүдээр бүрэн төлүүлж, 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан ногдолоо барагдуулж, малчин мал бүхий иргэдэд танилцуулж, тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (С.Гончигням), татварын улсын байцаагч (Д.Мөнхбат) нарт даалгасугай.
3.Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
4.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.АЛТАНБААТАР
Текст томруулах
A
A
A
