A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС I ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар I/06

Булгансум

БУЛГАН СУМЫН БЭЛЧЭЭРИЙН БОЛОН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮСИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.к, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Булган сумын бэлчээрийн болон суурин мал маллагааны бүсийг 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хадан хошуу 48°50'42.73"N. 103°28'38.67"E, 6 дугаар багийн нутаг дэвсгэр Халгайтын амны урд толгой буюу 48°50'57.42"N, 103°30'14.81"E, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Рашаант 48°50'25.09"N, 103°32'43.47"E, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дашмэргэний ам 48°49'51.45"N, 103°33'3.60"E, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Домын дэвсгийн зүүн талын толгой 48°48'11.81"N, 103°34'40.39"E, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Гахайн аж ахуйн орчим буюу 48°47'3.65"N, 103°33'27.03"E, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Майдарын голын эрэг дагуу 48°47'22.79"N, 103°31'41.71"E, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Майдарын голын гарам 48°47'46.50"N, 103°30'38.90"E, 1 дүгээр багийн нутаг Хийдийн баруун хойд тал 48°47'52.35"N, 103°30'37.25"E, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хуучин морь барианы баруун талын толгой 48°48'43.94"N, 103°29'28.36"E-аас гадагш байхаар тогтоож, газрын зураглалыг хавсралтаар баталсугай.

2. Малыг зөвхөн услах, хужирлах зорилгоор хариулгатай бэлчээхийг зөвшөөрөх бүсийг 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хадан хошуунаас Ачуутын голын дагуу Нисэхийн гүүр хүртэл, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Гахайн аж ахуйн орчмоос Намхайн булаг хүртэл, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Майдарын гол дагуу Балгас хүртэл, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хуучин морь барианы баруун талын толгойгоос Хужиртолгойн урд булаг хүртэл байхаар тогтоосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаярт үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын дарга Б.Ганзориг даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбоотой сумын ИТХ-ын 2018 оны VII/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ГАНЗОРИГ