A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 02

Турт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь

1.Малын тоо толгойн татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

Адуу 300төгрөг

Үхэр 250 төгрөг

Тэмээ 0төгрөг

Хонь 200 төгрөг

Ямаа 300 төгрөг

2.Малын тоо толгойд ногдох албан татвараас сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай хуулийн 60.2.3 заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг сумын Засаг дарга /Л Даваабаяр/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү шийдвэр нь иргэд аж ахуйн нэгж байгууллага олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл батлагдсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг /иргэд ААН байгууллага/-д мэдэгдсүгэй.

4.Ковид цар тахлаас шалтгаалан малчдын амьдралыг дэмжих зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 төгрөг байх албан татварын хэмжээ нь малчны төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байхыг сумын Засаг дарга /Д.Даваабаяр/-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА   М.ОЮУНБАТ