A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 02

Эрдэнэ

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Ө.Нямбаярын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Ө.Нямбаярт/-д даалгасугай.

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах;

2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах;

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Б.Туяасайхан /-д даалгасугай.

5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА   Г.ЗОЛБААТАР

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 05

Эрдэнэ

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Золбаатарын хуралд мэдээлсэн тогтоол хүчингүй тооцуулах тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар баталсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд зохих хөдөлгөөнийг хийлгэж ажилласугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЗОЛБААТАР