A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАН БУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 02/01

Архаяа

МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Татварын ерѳнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дах заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Гурванбулаг сумын малчин, мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг малын тѳрѳл тус бүрээр дараах байдлаар тогтоосугай. /2024 онд “0” төгрөг байна/  Энэ хэсэгт Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

Малын тѳрѳл

Нэг толгойд ногдох албан татварын хэмжээ

1

Тэмээ

1000

2

Адуу

1000

3

Үхэр

500

4

Хонь

300

5

Ямаа

600

2.Малын тоо толгойн албан татварын тѳрѳл тус бүрээр батлагдсан хэмжээг малчин, мал бүхий ѳрхѳд сурталчлан, сумын жилийн эцсийн мал тооллогын дүн, статистик баримт судалгаанд үндэслэн батлагдсан хэмжээгээр орон нутгийн тѳсѳвт бүрэн тѳвлѳрүүлэн татварын орлогыг бүрдүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Дэлгэр/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Хишигдаваа/-д даалгасугай.

ДАРГА  А.ЭРДЭНЭБУЛГАН

умын ИТХ-ын 2021 оны 04/04 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

/Сумын ИТХ-ын 2021 оны 05/01 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/