A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 04

Шивээговь сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2"д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын төрөл тус бүрээр тогтоосон малын тоо толгойн албан татварыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан татварыг хуулийн хугацаанд төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга П.Ганчимэг-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар "Малын тоо толгойд албан татвар ногдуулах журам батлах тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ДЭЛГЭРЗАЯА

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 04

Шивээговь сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 4 дүгээр хуралдааны тооллогын комиссын 03 дугаар "Санал хураалтын дүнгийн тухай" тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Шивээговь сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Ч.Сугармаа)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн хорооны дарга (В.Оюундэлгэр)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ДЭЛГЭРЗАЯА