- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2020-05-07

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫНТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Ерөнхий чиг үүргийн" гэсэн заалтад доор дурдсан агуулгатай 7 дахь дэд заалт, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "1/Монгол Улсын Шадар сайд;" гэсэн заалтын дараа доор дурдсан агуулгатай 2/ дахь заалт тус тус нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь дэд заалт:
"7/Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам;"
2/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалт:
"2/Монгол Улсын Шадар сайд:
-хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
-үндэсний хөгжлийн, бодлого төлөвлөлт;
-бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт;
-худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт;
-салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцтэй байдлыг хангах;
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах;
-Хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах;
-Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон түүнд хавсаргах улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах;
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл боловсруулах;
-Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах;
-хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлого;
-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх;
-чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;"
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн "Захиргааны ерөнхий хууль," гэсний дараа "Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:
"1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
2.Улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
З.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна."
4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "7, 8, 9, 10, 11, 12, 13" дахь дэд заалтын дугаарыг "8, 9, 10, 11, 12, 13, 14" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15" дахь дэд заалтын дугаарыг "3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын "чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;" гэснийг, мөн хэсгийн 2 дахь заалтын "орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;" гэснийг, мөн хэсгийн 6 дахь заалтын "макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт;", "улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;", "хилийн боомтын хөгжлийн асуудал;" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
