A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН

    ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

    ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Хуулиар яамыг татан буулгасан нь яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг улируулан томилж болно.

Тайлбар: Яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна."

2/183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Агентлагийг татан буулгасан нь агентлагийн даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Агентлагийн даргыг улируулан томилж болно.

Тайлбар: Агентлагийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна."

3/183 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө."

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД