- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2017-02-02

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Байгалийн аюул гамшиг," гэснийг "Гамшиг болон аюул," гэж, 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох" гэснийг "Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын ", урьдчилан сэргийлэх" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
