- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 4/02
Цэцэрлэг
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ
ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, 18.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд мөрдөх хог хаягдлын тариф, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг дарга /Г.Төмөрчөдөр/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /А.Даваажаргал/-д даалгасугай.
ДАРГА М.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A
