A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"9.Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно."

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн "Монгол Улсын Үндсэн хууль," гэсний дараа "Захиргааны ерөнхий хууль," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно. Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэрээр байна." гэсэн 3, 4 дэх өгүүлбэрийг "Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна." гэж, 5 дахь өгүүлбэрийн "нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол" гэснийг "захиргааны хэм хэмжээний акт" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД