- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2015-05-29

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ""Төрийн мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор нийтлэхээс гадна" гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
