A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 2/11

Пионер толгой

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з" дэд хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 3.4.2 дахь заалтууд, 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 2.1.10, 2.1.11 дэх заалтууд, 2018 оны аймгийн ИТХ-ын хуралдааны 11/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг сум, багийн хэмжээнд зохион байгуулж хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хагас жилээр сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд, бүтэн жилээр сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж үнэлэлт, дүгнэлт авч ажиллахыг сумын Засаг дарга /Б.Гантулга/, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн /Б.Дөрвөнгал/ нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА  Ч.ЭРДЭНЭ-ОЧИР