A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫНТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "-жендэрийн хөгжлийн асуудал." гэсний дараа "-хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; -эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; -төрийн өмчийн бодлого; -чөлөөт бүсийн хөгжлийн асуудал." гэж, 5 дахь хэсгийн 9 дэх заалтын "-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал." гэсний өмнө "-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал." гэж, мөн хэсгийн 13 дахь заалтын "-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;" гэсний дараа "-дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалт:

"2/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам;"

2/18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-16 дахь заалт:

"5/Батлан хамгаалах яам;

6/Боловсрол, шинжлэх ухааны яам;

7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;

8/Соёл, спорт, аялал жуулчлалын яам;

9/Уул уурхай, эрчим хүчний яам;

10/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

11/Хөдөлмөрийн яам;

12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

13/Эрүүл мэндийн яам."

3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалт:

"4/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд:

- гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;

- гадаад эдийн засгийн харилцаа;

- гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

- дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;

- гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

- гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаад сурталчилгаа;

- гадаад худалдааны бодлого, зохицуулалт;

- гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;

- эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт;

- агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал."

4/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5 дахь заалт:

"5/Сангийн сайд:

- нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт;

- улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;

- нягтлан бодох бүртгэлийн бодлого;

- гаалийн бодлого;

- татварын бодлого;

- даатгалын бодлого;

- санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

- төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;

- төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

- улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;

- зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

- концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого;

- макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт;

- агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал."

5/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8 дахь заалт:

"8/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд:

- барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;

- хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;

- орон сууцны бодлогын асуудал;

- нийтийн аж ахуйн асуудал;

- газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал;

- тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;

- төмөр замын тээврийн асуудал;

- иргэний нисэхийн асуудал;

- авто тээврийн асуудал;

- авто замын асуудал;

- далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;

- агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал."

6/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12 дахь заалт:

"12/Уул уурхай, эрчим хүчний сайд:

- геологи, эрдэс баялгийн бодлого;

- геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт;

- газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

- олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;

- ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого;

- эрчим хүчний нэгдсэн бодлого;

- эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;

- сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;

- эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;

- түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт;

- хүнд үйлдвэрлэлийн бодлогын асуудал;

- агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал."

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого;" гэснийг "-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлого, түүний хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал;" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13 дахь заалтын "хүнд болон", "-төрийн өмчийн бодлого;" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10, 16, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД