- Нүүр
- Эрх зүйн акт
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Гурванбулаг сумын ИТХ-ын 2020 оны
12 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар хуралдааны
2/11 дүгээр тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6.2.1 дэх, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хүрээнд хөдөө аж ахуйн газарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд, аж ахуй нэгж байгууллага дагаж мөрдөнө.
1.2. Бэлчээр ашиглалтыг орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан, тусгай аргачлалаар төлөвлөх, төлөвлөлтийг хэрэгжүүлж хариуцлагажуулахад бэлчээр хамгаалах сан байгуулах, бэлчээрийн даац, газар зүйн байршилд тохирсон мал өсгөх зэрэгт холбогдсон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.3. Хувийн хэвшлийн мал аж ахуйн тооны өсөлтөд бэлчээрийн газар хүрэлцэхгүй даац хэтэрч Цөлжилт ихсэж, талхлагдалт үүсэж байгаа учир бэлчээрийн ашиглалтыг Хариуцлагажуулах Малчдын бэлчээр ашиглалтын хэсгийг Зохион байгуулалтанд оруулж, бэлчээр ашиглах гэрээг сумын Засаг даргатай байгуулж, хяналт тавьж ажиллах
1.4. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулан, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх сэлгэж ашиглахад зарцуулагдах Бэлчээр хамгаалах сан байгуулж, нэг малчны малд ногдох хонин толгойгоос илүү гарсан хонин толгойд Хураамж ногдуулж, сан төвлөрүүлэн төвлөрсөн орлогын журмаар зохицуулна.
Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх
2.1. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална
2.1.1. Бэлчээрийн экологийн чадавхид суурилах
2.1.2. Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах
2.2. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь дараахь шаардлагыг хангасан байна.
2.2.1. Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байх
2.2.2. Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх
2.2.3. Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх
2.1.4. Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх
2.3 Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх Мал оруулах хугацааг сумын Засаг дарга тогтооно
2.4 Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг боловсруулж Холбогдох багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.
2.5 Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн Иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал батална
2.6 Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн бэлчээрийг бэлчээр ашиглалтын хэсэгт ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулна
2.7 Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нь Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллаж болно
Гурав. Бэлчээрийн даац тооцох
3.1. Багийн Засаг дарга харьяалах багийн бэлчээрийн даацад үндэслэн дараах тооцооллыг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн олонхын саналаар Батлан сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
Үүнд:
3.2. Тавиул малыг тухай маллаж байгаа балчуу өрхийн малын тоонд оруулж тооцно.
3.3. Энэ журмын 3.1-д заасан тооцоололд дараах мэдээллийг хавсаргана.
3.3.1. Малчин өрхийн нийт гишүүдэд ногдох малын тооноос хэтэрсэн мал бүхий малчдын нэрс
3.3.2. Энэ журмын 1.4-д заасан зардлыг бэлчээрийн даацаас илүү гарсан малын /хонин толгойд шилжүүлсэн/ тоогоор тооцож гаргасан мөнгөн дүн
Дөрөв. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Сумын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.1.1. Бэлчээр ашиглалтын хэсгийн гишүүн малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах
4.1.2. Багийн Иргэдийн Нийтийн хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
4.1.3. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг бэлчээр ашиглагч-малчдын оролцоотой зохион байгуулах
4.1.4. Фотомониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулах талаар зөвлөмж гаргах
4.2. Сумын цаг уурын өртөө дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.2.1. Тухайн баг, сумын саналыг үндэслэн Фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах
4.2.2. Сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон өвөлжиж, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 9 дүгээр сарын 10-наас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх
4.2.3. Энэ журмын 4.6.10.2-д заасан саналыг харгалзан үзэж боломжтой тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байршуулан мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах
4.3. Сумын газрын даамал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.3.1.Сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах
4.3.2. Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар санал өгөх
4.3.3. Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх
4.3.4. Сумийн хилийн маргаантай байгаа асуудлыг судлан шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагад, Засаг даргад хүргүүлэх
4.3.5. Бэлчээр ашиглагчдын хэсгийн улирлын бэлчээр бүр дээр мото менторингийн цэг байгуулж, жил бүрийн 8 дугаар сард багтаан ашиглалтын үр нөлөөг хянах, мониторингийн мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулж, улсын хэмжээний нэгдсэн санд оруулах, шийдвэр гаргагчид болон малчдыг мэдээллээр хангах,
4.4 Байгаль орчны хяналтын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
4.4.1 Сумын бэлчээр ашиглах хариуцлагажуулах журмын 7.3 дахь заалтын хэрэгжилтэнд Хяналт тавин ажиллах
4.4.2 Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заагдсан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах
4.5. Багийн иргэдийн Нийтийн хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.5.1. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг тайлагнах, хэлэлцэх
4.5.2. Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих
4.5.3 Жил бүрийн дугаар сарын ний дотор хуралдаж, өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө Гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, дараа жил хийх ажлыг төлөвлөх 4.5.4 Багийн Иргэдийн нийтийн хурал нь бэлчээрийн сангаас тухайн жилд багт зарцуулах хөрөнгийн жагсаалтыг баталж, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлах
4.6. Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.6.1. Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
4.6.2. Худаг уст цэг гаргах саналыг авахдаа бэлчээрийн төлөв байдал бод бог Малын бэлчээрийн зайг харгалзан хүлээн авах
4.6.3. Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнг үндэслэх
4.6.4. Бэлчээр ашиглалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх
4.6.5. Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсоох арга хэмжээ авах
4.6.6. Сумын бэлчээрийн даац хүрэлцээтэй жил өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа тухайн багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, малчин өрхтэй гэрээ байгуулж, тохирсон хураамжийг Бэлчээрийн хамгаалах санд оруулсны дараа бэлчээр нутгийг зааж өгч нутаглуулах
4.6.7. Бэлчээрийн санд тухайн багаас төвлөрүүлсэн хөрөнгийг тухайн багийн иргэдийн Нийтийн хурлаас санал болгосон үйл ажиллагаанд зарцуулах
4.6.8. Тухайн багийн нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг газар нутгийг эвдрэлд оруулбал " тодорхой өөр газрыг " дүйцүүлэн хамгаалуулах
4.6.9. Газрын тухай хуулийн 52.2 дах заалтыг үндэслэн бэлчээрийн газрын талхагдлаас хамгаалах, газрын гарц чадавхийг харгалзан малчидтай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, журмын 1.4 дэх заалтын дагуу бэлчээрийн даацаас хэтэрсэн хонин толгой тутмаас хураамж авах
4.6.10. Дараах саналыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлнэ.
4.6.10.1. Тухайн багийн нутаг дэвсгэрт фотомониторингийн судалгаа хийж болох оновчтой цэгийг нэмж тогтоох
4.6.10.2. Ургац муу бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байрлуулах
4.7. Багийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.7.1. Тухайн багийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
4.7.2. Энэ журамд заасан хөрөнгийг Бэлчээрийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах
4.7.3. Тухайн жилд бэлчээрийн санд төвлөрсөн хөрөнгөөр багийн Иргэдийн Нийтийн хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах
4.7.4. Тухайн багийн нутагт дамжин өнгөрөх болон заазлахаар худалдан авсан малаас авах хураамжийг журмын 4.1 дэх заалтын дагуу бэлчээр хамгаалах санд төвлөрүүлэх
Тав. Бэлчээрийг ашиглуулах
5.1. Иргэний хуулийн 481.1-т заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсон малчид /цаашид "бэлчээр ашиглалтын хэсэг" гэх/-д сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ /цаашид "бэлчээр ашиглалтын гэрээ" гэх/-гээр ашиглуулж болно.
5.2. Бэлчээр ашиглагч малчин өрх, бэлчээр ашиглагчдын хэсэг /цаашид "БАХ" гэх/, түүний гишүүн малчин дараахь эрх, үүрэгтэй.
5.2.1. Багийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулахад оролцох
5.2.2. Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт
тавих
5.2.3. Бэлчээрийг өнжөөж чөлөөлөх, сэлгэх отор нүүдэл хийх талаар гарсан шйидвэрийг дагаж биелүүлэх, чөлөөлөгдсөн болон өвөлжөө хаваржааны бэлчээрт малыг хариулгаар болон эзэнгүйгээр оруулахгүй байх
5.2.4. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх
5.2.5. Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх
5.2.6. Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржааны хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулах, хөлслүүлэхгүй байх
5.2.7. Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдулахгүй байх, тухай бүр цэвэрлэх
5.2.8. Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх,
Зургаа. Бэлчээрийг ашиглуулах
6.1 Иргэний хуулийн 481.1-т заасан Бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл Буюу бахийн зохион байгуулалтад орсон малчдад сумын Засаг дарга, бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу гэрээгээр ашиглуулна.
6.2 Бэлчээр агшилтын хэсэг түүний гишүүн малчин дараах эрхийг эдэлнэ
6.2.1 Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох
6.2.2 Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах. уг арга хэмжээний явц Гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих
6.2.3 Дор дордсон тохиолдолд малчин өрх, түүний мал, бэлчээр ашиглалтын гэрээнд заасан малын тоог бэлчээрийн даацад тохируулах Зохицуулалтад хамрагдахгүй байх
6.3 Бэлчээр ашиглалтын хэсэг, түүний гишүүн малчин, бэлчээр ашиглахтай холбогдсон дараах үүргийг хүлээнэ
6.3.1 Бэлчээрийг өнжөө чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан Засаг даргын шийдвэрийг дагаж биелүүлэх
6.3.2 Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх
6.3.3 Бэлчээр ашиглалтын гэрээгээр тохирсны дагуу энэ журмын 1.4-т заасан хураамжийг тухайн оны 10 дугаар сарын 01-ний Өдрийн дотор төлж барагдуулах
6.3.4 Өөр баг, сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх
6.3.5 Өвөр аймаг, сумын малчдад өвөлжөө. хаваржаа, хонд, бууц дамжуулан ашиглахгүй байх
6.3.6 Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, 6.3.7 Малаас чөлөөлсөн өвөлжөө хаваржааны бэлчээрт заасан хугацаанд мал оруулахгүй байх
6.3.8 Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан Бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх
6.3.9 Бэлчээрт хог хаягдал, хортой зүйлс шавхай бууц сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц бэлчээр Усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх
6.3.10 Зуслан намаржаа болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаснаас өөр газар дор мэдэн өвөлжөө, хаваржаа барихгүй байх
6.3.11 Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг тухайн жилийн мал тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах Нөөц, тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий Өөр аймаг, сумдын нутаг дотроор явах
6.3.12 Бэлчээрийг хашиж өмчирхөхгүй байх
Долоо. Бэлчээрийн хамгаалах сан
7.1. Бэлчээрийн сангийн хөрөнгийг тухайн багийн Засаг даргын дэргэдэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 28.8-д заасан мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлнэ.
7.2. Багийн бэлчээрийн санг сумын Бэлчээр ашиглалтын гэрээний холбоонд, баг бүрийн бэлчээрийн санг тусгай шилэн данс хэлбэрээр байршуулна.
7.2.1. Бэлчээр хамгаалах санд хураамж байршуулах, чөлөөлөх
7.2.1.1. Хураамж ноогдуулах, байршуулах
7.2.1.2. Журмын 4.6.9 дэх заалтын дагуу сумын Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, даацаас хэтэрсэн хонин толгой тутамд малчин өрх хураамж төлөх
7.2.1.3. Журмын 4.6.6, 4.7.4 дэх заалтын хураамжийн хэмжээг сараар тооцох
7.2.2. Бэлчээр хамгаалах сангийн хураамжаас чөлөөлөх
7.2.2.1. Сумын нутаг дэвсгэрийн 50-иас доошгүй хувь нь гантай байсан нь тогтоогдсон нөхцөлд нийт малчин өрхийг
7.2.2.2. Хонин толгойд шилжүүлснээр сумын малчин өрхийн 1 гишүүнд ногдох 300 хүртэлх хонин толгой мал
7.2.2.3. Сумын нийт мал бүхий өрх/Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу бэлчээрийн төлбөр төлдөг учир давхардуулж төлөхгүй
7.3. Бэлчээрийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.
7.3.1. Энэ журмын 1.4-д заасан зардал
7.3.2. Бусад байгууллага, хамт олны хандив, тусламж
7.3.3. Бусад эх үүсвэр
7.3.4. Энэ журмын 4.6.6 –д заасны дагуу өөр аймаг, сумын нутгаас оруулсан малын хонин толгой тутамд гэрээгээр тохирсон мөнгөн хураамж
7.3.5. Бэлчээрийн санд тухайн багаас хуримтлагдсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэх хөрөнгийг аймаг, орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан хөрөнгө
7.4. Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна.
7.4.1. Доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа /бусад малчдын эрх ашгийг хөндөхгүйгээр/
7.4.2. Ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, зам засах
7.4.3. Багийн хэмжээнд ашиглах хадлан тэжээлийн талбай бий болгох,
7.4.4. Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх
7.4.5. Бэлчээр дэх уст цэг гаргах, хужир мараа бүхий нийтээр ашиглах мод, бут, сөөг, олон наст тэжээлийн ургамал тариалах
7.4.6. Бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор генератор суурилуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд/ түлш авах, үүлэнд зориудаар нөлөөлөх/
7.4.7. Өөр аймаг, сумд отроор яваа малчин өрхөд шаардлагатай бол сангаас дэмжлэг үзүүлж болно.
Найм. Маргааныг шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх
8.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
8.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
Ес. Хариуцлага хүлээлгэх, өөрчлөлт оруулах
9.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчлийн тухай хууль, бусад холбогдох эрх зүйн актаар зохицуулна
9.2. Энэхүү журамд сумын ИТХ-ын шийдвэрээр өөрчлөлт оруулж болно.
Арав. Журам хүчин төгөлдөр болох
10.1. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасаны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A