- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2012-08-17

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫНТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн
1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Хууль зүйн яам;
Чиглэлийн
5/Барилга, хот байгуулалтын яам;
6/Батлан хамгаалах яам;
7/Боловсрол, шинжлэх ухааны яам;
8/Зам, тээврийн яам;
9/Соёл, спорт, аялал жуулчлалын яам;
10/Уул уурхайн яам;
11/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;
12/Хөдөлмөрийн яам;
13/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;
14/Эдийн засгийн хөгжлийн яам;
15/Эрүүл мэндийн яам;
16/Эрчим хүчний яам."
2/20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
"4.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:
- улсын тогтвортой хөгжлийн бодлого;
- улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого;
- мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал;
- тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;
- цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал;
- газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого;
- жендерийн хөгжлийн асуудал.
5.Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:
1/Монгол Улсын Шадар сайд:
- гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;
- хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;
- тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;
- стандартчилал, хэмжил зүйн асуудал;
- шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;
- хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
- төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
- оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал.
2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:
- шинэтгэлийн бодлого;
- орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
- төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал;
- Засгийн газрын шийдвэрийн биелэлт;
- Засгийн газрын дотоод мэдээлэл;
- Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;
- орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;
- иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;
- Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал.
3/Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд:
- байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;
- цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;
- усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;
- ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;
- байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;
- биоаюулгүй байдлын бодлогын асуудал;
- ногоон хөгжлийн бодлого.
4/Гадаад харилцааны сайд:
- гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;
- гадаад эдийн засгийн харилцаа;
- гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;
- дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;
- гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;
- гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;
- гадаад сурталчилгаа.
5/Сангийн сайд:
- нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт;
- улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;
- нягтлан бодох бүртгэлийн бодлого;
- гаалийн бодлого;
- татварын бодлого;
- даатгалын бодлого;
- санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;
- төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үйл ажиллагаа;
- төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах бодлого.
6/Хууль зүйн сайд:
- эрх зүйн шинэтгэлийн бодлого;
- хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;
- эрх зүйн туслалцаа;
- архивын талаар төрөөс баримтлах бодлого;
- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
- энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;
- иргэний харьяалал, цагаачлалын асуудал;
- улсын хил хамгааллын асуудал;
- хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл;
- төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;
- Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;
- цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;
- төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;
- иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.
7/Батлан хамгаалахын сайд:
- улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого;
- зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;
- энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал.
8/Барилга, хот байгуулалтын сайд:
- барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;
- хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;
- орон сууцны бодлогын асуудал;
- нийтийн аж ахуйн асуудал;
- газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал.
9/Боловсрол, шинжлэх ухааны сайд:
боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;
ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;
шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;
шинжлэх ухаан, технологийн мэдээлэл.
10/Зам, тээврийн сайд:
- тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;
- төмөр замын тээврийн асуудал;
- иргэний нисэхийн асуудал;
- авто тээврийн асуудал;
- авто замын асуудал;
- далай ашиглах болон усан замын тээврийн асуудал.
11/Соёл, спорт, аялал жуулчлалын сайд:
- соёл, урлагийг хөгжүүлэх асуудал;
- түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;
- нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;
- мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;
- аялал жуулчлалын бодлого.
12/Уул уурхайн сайд:
- геологи, эрдэс баялгийн бодлого;
- газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;
- олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;
- ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого.
13/Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд:
- хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;
- аж үйлдвэрийн паркийн асуудал;
- төрийн өмчийн бодлого;
- хүн амын хүнсний хангамжийн бодлого;
- хүнсний аюулгүй байдлын асуудал;
- мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;
- мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;
- мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;
- бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;
- мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;
- хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;
- малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого.
14/Хөдөлмөрийн сайд:
- хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;
- хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;
- хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;
- хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт;
- хөдөлмөрийн биржийн асуудал;
- Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;
- гадаадад ажиллах хүч гаргах асуудал;
- жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;
- мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал.
15/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд:
- хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;
- хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;
- нийгмийн халамжийн бодлого;
- нийгмийн даатгалын бодлого;
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал.
16/Эдийн засгийн хөгжлийн сайд:
- хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;
- улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;
- улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал;
- эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;
- зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
- худалдааны бодлого, зохицуулалт;
- экспорт, импортын асуудал;
- гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
- эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт;
- өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал
- чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;
- концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого.
17/Эрчим хүчний сайд:
- эрчим хүчний нэгдсэн бодлого;
- эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;
- сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;
- эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого.
- түлш /эрчим хүчний нүүрс/-ний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт.
18/Эрүүл мэндийн сайд
- хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;
- эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;
- эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;
- хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ."
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "14-т заасан" гэснийг "2-т заасан" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫНИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
