A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "хамгаалах" гэсний дараа ", жендэрийн эрх тэгш байдлыг хангах" гэж, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "-жендэрийн хөгжлийн асуудал." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "эрх чөлөөг" гэснийг "эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ