A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ӨРГӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 2/08

Дорноговь аймаг,Өргөн сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27, 59, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Мөнхдаваа/-д үүрэг болгосугай.

3.Дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хорооны дарга /С.Баатарсүрэн/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Энхсайхан/ нарт даалгасугай.

ДАРГА   М.ОДГЭРЭЛ