- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2009-06-11

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "баталсан" гэсний дараа "Үндсэн чиглэл," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдэл, дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/-ийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
