A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/565

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай 24 дүгээр зүйлийн 2, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.29 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах журмыг нэгдүгээр, Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах ярилцлагын асуултыг хоёрдугаар, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлсөн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах ярилцлагын асуултыг гуравдугаар, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг төлөөлсөн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах ярилцлагын асуултыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах, сонгон шалгаруулах хороог байгуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Я.Амаржаргал/-д даалгасугай.

3.Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах сонгон шалгаруулах хороог аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

4.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/189, А/209 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.МӨНХСАЙХАН