A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 2/11

Дорноговь аймаг,Алтанширээ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫНХЭМЖЭЭ ТОГТООЖ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

3. Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр хурааж, жил бүрийн төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж арга зүйгээр ханган ажиллахыг сумын Засаг дарга /Н.Бүрэнтэгш/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Ган-Од/-д даалгасугай.

ДАРГА  Б.ГАН-ОД

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 12/02

Чулуунгишгэр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлж дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга /Н.Бүрэнтэгш/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Баярцэцэг/-т даалгасугай.

ДАРГА Б.ГАН-ОД