- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2008-09-17

cМОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "-шуудангийн үйлчилгээ." гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад"-гадаад худалдааны бодлого зохицуулалт; -экспорт, импортын асуудал; -гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт; -эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт." гэж, мөн хэсгийн 3 дахь заалтад "- гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэл." гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн
1/Гадаад харилцааны яам;
2/Сангийн яам;
3/Хууль зүй, дотоод хэргийн яам.
Чиглэлийн
4/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
5/Батлан хамгаалах яам;
6/Боловсрол, соёл,шинжлэх ухааны яам;
7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам;
8/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;
9/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
10/Эрдэс баялаг, эрчим хүчний яам;
11/Эрүүл мэндийн яам."
2/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт:
"1/ Монгол Улсын Тэргүүн Шадар сайд:
-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;
-стандартчилал, хэмжил зүйн асуудал;
-шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал;
-чөлөөт бүсийн асуудал;
-үйлдвэржүүлэлтийн бодлого.
2/Монгол Улсын Шадар сайд:
-бүс нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
-тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;
-хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал;
-гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;
-хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал."
3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5, 6, 12, 13 дахь заалт:
"5/Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:
-байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;
-цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;
-усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;
-ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;
-байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал, биоаюулгүй байдлын бодлогын асуудал;
аялал жуулчлалын бодлого.
6/Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд:
-тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, уялдааг сайжруулах асуудал;
-төмөр замын тээврийн асуудал;
-иргэний нисэхийн асуудал;
-авто тээврийн асуудал;
-авто замын асуудал;
-далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;
-барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;
-хот байгуулалт, архитектурын асуудал;
-орон сууцны бодлогын асуудал;
-нийтийн аж ахуйн асуудал;
-газар зохион байгуулалтын бодлого, геодези, зураг зүйн асуудал;
-үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал.
12/Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд:
-геологи, эрдэс баялгийн бодлого;
-газрын тосны талаархи бодлого;
-эрчим хүчний нэгдсэн бодлого;
-түлш, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;
-сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;
-бүс нутгийн түлш, эрчим хүчний асуудал;
-эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;
-хүнд үйлдвэрлэлийн бодлогын асуудал.
13/Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:
-хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;
-дотоод худалдааны бодлого зохицуулалт;
-хүн амын хүнсний хангамжийн бодлого;
-хүнсний аюулгүй байдлын асуудал;
-мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;
-мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;
-мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал;
-бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;
-мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;
-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;
-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого."
3 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл" гэснийг "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйл" гэж, "Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн" гэснийг "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн" гэж, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шадар сайд" гэснийг "Тэргүүн Шадар сайд" гэж, 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Шадар сайдтай зөвшилцөн" гэснийг "Тэргүүн Шадар сайдтай зөвшилцөн" гэж, 181 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Ерөнхий сайд болон Шадар сайдад" гэснийг "Ерөнхий сайдад" гэж, 182 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "ажлаа хариуцаж, Шадар сайдад ажлаа танилцуулна" гэснийг "ажлаа хариуцна" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын "Монгол Улсын Гадаад хэргийн сайд" гэснийг "Монгол Улсын Гадаад харилцааны сайд" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "Шадар сайдын" гэснийг "Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын" гэж, 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Шадар сайд" гэснийг "Тэргүүн Шадар сайд" гэж, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "14 хоногийн дотор" гэснийг "7 хоногийн дотор" гэж, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Засгийн газрын" гэснийг "Ерөнхий сайдын" гэж, "29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "Шадар сайдтай санал нэгдэж" гэснийг "дангаар" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтын "Ерөнхий сайд болон Шадар сайдад" гэснийг "Ерөнхий сайдад" гэж, 341дүгээр зүйлийн гарчиг болон 1, 2 дахь хэсгийн "Шадар сайдын" гэснийг "Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын", мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Шадар сайд" гэснийг "Тэргүүн Шадар сайд, Шадар сайд" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-8 дахь заалтын дугаарыг "3-9", 12-15 дахь заалтын дугаарыг "11-14" гэж, 182 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15-д" гэснийг "20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14-т" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Шадар сайдтай тохиролцон" гэснийг, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шадар сайд болон" гэснийг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "Шадар сайд, эсхүл" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9, 11 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
