- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАНШИРЭЭ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 2/12
Дорноговь аймаг,Алтанширээ
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Сумын хэмжээнд мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2. Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
3. Тогтоолыг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Бүрэнтэгш/-д үүрэг болгосугай.
4. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13 дугаар тогтоол, 2019 оны 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Санхүү эдийн засгийн бодлогын хороонд даалгасугай.
ДАРГА Б.ГАН-ОД
Текст томруулах
A
A
A
