- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2005-11-10

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн гуравдахь өгүүлбэрийг "Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд хөгжлийн бодлого, зорилт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, тухайн жилд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн томоохон арга хэмжээг тусгана" гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгээс "болон Үндсэн чиглэлийн" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
