- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2005-05-26

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг " Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээ авч, онцгой ажиллагааг удирдан чиглүүлнэ." гэж өөрчлөн найруулсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
