- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2003-01-02

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
"1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/, улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
2.Улсын төсвийн болон Үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлаас баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ."
2/12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлнө."
3/18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
"8.Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн яам хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө."
4/182 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө."
5/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:
"4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө."
6/33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "орон тоог" гэснийг "орон тооны хязгаарыг", 18 дугаар зүйлийн 6, 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "орон тоо" гэснийг "орон тооны хязгаар" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
