- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2002-07-10

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:
"6/ Санхүү; байгаль орчин; боловсрол, соёл, шинжлэх ухаан; дэд бүтэц; хөдөлмөр, нийгмийн хамгаалал; үйлдвэр, худалдаа; хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй; эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын асуудал."
2 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 11 дэх заалтын "-эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого, хяналт;", "-эмнэлэгийн үйлчилгээнд тавих улсын хяналт" гэснийг "-эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого" гэж өөрчилсүгэй..
3 дугаар зүйл. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7 дахь заалтаас "- дэд бүтцийн техникийн хяналтын асуудал;", мөн хэсгийн 8 дахь заалтаас "- хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, нийгмийн даатгал, халамж, хөдөлмөрийн хууль тогтоомжийн улсын хяналт;" мөн хэсгийн 9 дэх заалтаас "тэнцвэрт байдал", "бодлого, зохицуулалт" гэсний дараахь "хяналт" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
