A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн З, 4, 5, 6 дахь заалтыг 5, 6, 7, 8 дахь заалт болгон өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дараахь агуулгатай З, 4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ "З/Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ".

2/"4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд хэлэлцүүлнэ."

З дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн ЗО дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Хуулийн төслийг зөвхөн Монгол Улсын хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ