- Нүүр
- Монгол Улсын хууль
- 1996-10-31

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатаөр хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн дараахь бүлэг, зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "ГУРАВДУГААР БҮЛЭГ
Засгийн газар, түүний байгууллага
17 дугаар зүйл. Засгийн газрын танхим
1.Засгийн газрын бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын танхим /цаашид "Танхим" гэх/ байна.
2.Танхим нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ.
3.Танхимыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.
4.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг удирдлагын ерөнхий чиг үүрэг бүхий яамыг тэргүүлж буй Засгийн газрын аль нэг гишүүн орлон гүйцэтгэнэ.
Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нь Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлагыг хүлээнэ.
5.Танхим нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээний чиглэлээр танхимын хуралдаанд оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий өөрийн дэд бүтэцтэй байна.
Танхимын дэд бүтцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.
6.Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь танхимын хуралдаан байна.
7.Танхимын ажлын албаны үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гүйцэтгэнэ.
18 дугаар зүйл.Монгол Улсын Яам
1.Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, салбарыг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.
2.Монгол Улсын яамыг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулж, татан буулгана.
3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Удирдлагын ерөнхий чиг үүргийн
1/Монгол Улсын Сангийн яам
2/Монгол Улсын Гадаад харилцааны яам
3/Монгол Улсын Хууль зүйн яам
Чиглэлийн
4/Монгол Улсын Байгаль орчны яам
5/Монгол Улсын Батлан хамгаалах яам
6/Монгол Улсын Гэгээрлийн яам
7/Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам
8/Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
9/Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам.
4.Монгол Улсын яамыг Монгол Улсын сайд тэргүүлнэ.
5.Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно.
Сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана.
Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.
6.Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна.
Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын сайдын эрхлэх хүрээний ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй.
Төрийн нарийн бичгийн дарга нь хууль тогтоомж ,Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцсэн Монгол Улсын сайдын үүрэг даалгаврыг биелүүлнэ.
7.Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг харгалзан Засгийн газар томилж, чөлөөлнө.
8.Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж биелэлтийг хангуулна.
9.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах, Засгийн газрын гишүүн өөрчлөгдөх нь Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх үндэслэл болохгүй.
10.Яамны дүрмийг Засгийн газар батална.
181 дүгээр зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
түүний удирдлага
1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь удирдлагын ерөнхий чиг үүрэг бүхий Засгийн газрын байгууллага мөн.
2.Хэрэг эрхлэх газрыг Засгийн газраас томилсон дарга тэргүүлнэ.
3.Хэрэг эрхлэх газрын дарга нь төрийн мэргэшсэн албан хаагч байх бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах нь түүнийг өөрчлөх үндэслэл болохгүй.
4.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газар, Ерөнхий сайдын даалгавраар яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг зохион байгуулалтын талаар шуурхай зохицуулах ажлыг эрхэлнэ.
5.Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.
6.Хэрэг эрхлэх газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ажлыг эрхэлнэ.
182 дугаар зүйл.Засгийн газрын агентлаг
1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.
2.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.
3.Агентлагийн орлогч даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.
4.Агентлагийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
19 дүгээр зүйл.Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг
үүргийг бусад байгууллагад хариуцуулан
гүйцэтгүүлэх
1.Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.
2.Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна."
2/20 дугаар зүйлийн З, 6 дахь хэсэг:
"З.Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын үндсэн хүрээг энэ хуулиар тогтооно".
"6.Засгийн газрын гишүүний түр эзгүйд түүний үүргийг Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн түр орлон гүйцэтгэнэ.
Ийнхүү орлон гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн нь түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг Ерөнхий сайдаас олгосон хүрээнд хэрэгжүүлж, хариуцлагыг хүлээнэ."
З/23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Ерөнхий сайд нь Засгийн газрын үйл ажиллагааны ерөнхий асуудлуудын зэрэгцээ зарим хүрээний ажил эрхэлсэн Засгийн газрын байгууллагыг удирдан зохицуулах асуудлыг төвлөрүүлэн эрхэлж болно"
4/33 дугаар зүйл:
"33 дугаар зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын эрхлэх ажил
1.Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хоорондын харилцан ажиллагааг зохицуулах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ.Түүний дотор:
1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;
2/Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт, санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;
З/төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үүнтэй холбогдсон тэргүүний арга барилыг нэвтрүүлнэ;
4/нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтаар хангана;
5/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана;
6/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ;
7/танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна;
8/танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангана;
9/Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлнэ;
10/Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлно;
11/танхимын хуралдааны явцын тэмдэглэл, Засгийн газарт орж гарах бичиг хэргийн ажиллагааг эрхэлж зохион байгуулна;
12/Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ;
13/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна.
2.Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тоо, цалингийн санг зардлын төсөвтөө багтаан Засгийн газар баталж тогтооно.
3.Засгийн газар шаардлагатай бол зөвлөл, ажлын бусад албыг байгуулж зардлынхаа төсөвт багтаан ажиллуулж болно."
5/З4 дүгээр зүйл:
"34 дүгээр зүйл.Ерөнхий сайдын ажлын хэсэг
1.Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөлгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх өөрийн ажлын хэсэгтэй байна.
2.Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.
З.Ерөнхий сайдын ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана."
2 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
1/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Монгол Улсын сайд Засгийн газрын гишүүний хувьд" гэснийг "Монгол Улсын Засгийн газрын гишүүн" гэж;
2/21 дүгээр зүйлийн З дахь хэсэгт "20 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт" гэснийг "17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэж;
З/23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт; мөн зүйлийн 2 дахь хэсэг; 27 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг; 29 дүгээр зүйлийн гарчиг; мөн зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг; 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэг; 32 дугаар зүйлийн гарчиг; мөн зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт "Засгийн газрын хуралдаан" гэснийг "танхимын хуралдаан" гэж;
4/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад "яам, тусгай газар болон энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт" гэснийг "яам болон энэ хуулийн 182 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" гэж;
5/24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "яам, тусгай газрынхаа" гэснийг "яамныхаа" гэж;
6/29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт болон 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "яам, тусгай газрын" гэснийг "яамны" гэж;
7/31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайдын мэдээллийн албанаас" гэснийг "Ерөнхий сайдын ажлын хэсгээс" гэж;
8/31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "захирамжаа" гэснийг "Ерөнхий сайдын захирамжийг" гэж.
З дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "үндсэн дээр" гэсний дараа "танхимын зарчмаар"; 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "ирцтэй" гэсний дараа "танхимын"; З0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "чанартай" гэсний дараа "буюу" гэж; 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хуулийн төслийг зөвхөн Монгол Улсын Хууль зүйн сайдын зөвшөөрөлтэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэсэн заалтыг тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5,7 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн З дахь заалтад "Засгийн газрын үндсэн бүтцэд орсон тусгай газрын дарга" гэснийг, 34 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 1996 оны 9 дүгээр сарын 1О-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
