A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 8 дугаар сарын 1 өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд дурдсан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Монгол Улсын Сангийн сайд гэсэн 1 дэх заалтаас "улсын" гэсний дараах "...болон нийгмийн ..." гэснийг, мөн "хөдөлмөр /хөдөлмөрийн нөөц, цалин хөлс/," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

            2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд дурдсан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд гэсэн 9 дэх заалтын "-хүн ам зүй," гэсний дараа "нийгмийн даатгал," гэж, мөн "эмнэлгийн үйлчилгээний улсын хяналт;" гэсний дараа "хөдөлмөр /хөдөлмөрийн нөөц, цалин хөлс/," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

            3 дугаар зүйл.Энэ хуулийг 1996 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ