- Нүүр
- Монгол Улсын хууль
- 1996-07-25

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 7 дугаар сарын 25 өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
а/Удирдлагын ерөнхий чиг үүргийн яамд:
1.Монгол Улсын Сангийн яам;
2.Монгол Улсын Гадаад харилцааны яам;
3.Монгол Улсын Хууль зүйн яам.
б/Чиглэлийн яамд:
1.Монгол Улсын Байгаль орчны яам;
2.Монгол Улсын Батлан хамгаалах яам;
3.Монгол Улсын Гэгээрлийн яам;
4.Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам;
5.Монгол Улсын хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам;
6.Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам".
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 16 дахь заалт, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн эхний өгүүлбэрийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
