- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАНДАХ СУМЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ МАНДАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 2/12
Дорноговь аймаг, Мандах сум
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.4, 27.4.5, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.2, 62.3.3, 62.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд мөрдөх хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2.Төлбөрийг бүрэн төвлөрүүлж, сумын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Б.Угтахбаяр/-т даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ШИЖИР
Текст томруулах
A
A
A
