A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН  ХУУЛЬ

1994 оны 1 дүгээр сарын 14 өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2, 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

            18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

            "3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

                        1/Монгол Улсын Байгаль орчны яам

                        2/Монгол Улсын Батлан хамгаалах яам

                        3/Монгол Улсын гадаад харилцааны яам

                        4/Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам

                        5/Монгол Улсын Сангийн яам

                        6/Монгол Улсын Соёлын яам

                        7/Монгол Улсын Худалдаа, үйлдвэрийн яам

                        8/Монгол Улсын Хууль зүйн яам

                        9/Монгол Улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам

                        10/Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам

                        11/Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам

                        12/Монгол Улсын Эрүүл мэндийн яам

                        13/Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн яам."

            20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт:

            "2/Дэд бүтцийн хөгжлийн сайд:

            -зам, тээвэр, холбоог хөгжүүлэх бодлого, бүх төрлийн тээвэр, харилцаа, холбооны үйлчилгээ; барилга, архитектур, хот байгуулалтын бодлого; орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалт; геодези, зураг төслийн бодлого; барилга-техникийн улсын хяналт."

            20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалт:

            "5/Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд:

            -эрчим хүчний нэгдсэн бодлого; түлш, эрчим хүчний үйлдвэрлэл; улс орны цахилгаанжуулалт; геологийн  судалгаа, ашигт малтмалын эрэл хайгуул; эрдсийн баялгийн хамгаалалт, олборлолт, уул уурхай, металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх бодлого; эрдэс, түүхий эдийн бааз, түүний ашиглалт."

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:

Хэвлэх

"6/ Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг"

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад "Монгол Улсын Аюулгүй байдал хангах ерөнхий газар" гэснийг "Монгол Улсын Тагнуулын төв газар" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6, 9 дэх заалтыг тус тус хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Н.БАГАБАНДИ