A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 11

Сүмбэр сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын төрөл тус бүрээр тогтоосон малын тоо толгойн албан татвар, хөнгөлөлтийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан татварыг хуулийн хугацаанд төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА   Т.ТҮМЭНБАЯР