A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 03/01

Бугат

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бугат сумын малчин, мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Тэмээ 0 төгрөг

Адуу 1200 төгрөг

Үхэр 850 төгрөг

Хонь 400 төгрөг

Ямаа 600 төгрөг

2.Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Х.Ууганбаяр/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхийг Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөөгийн хөгжлийн хороо, Эдийн засаг, хөгжлийн хороодод тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БААТАРЧУЛУУН