A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаарсарын 17-ны өдөр

Дугаар 2/05

Дорноговь аймаг, Дэлгэрэх сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Урьд оны мал тооллогын дүнд үндэслэн сумын нутаг дэвсгэрт байгаа малчин, мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд ноогдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын нутаг дэвсгэрт түр оршин суух малчин, мал бүхий этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулж, малын тоо толгойд ноогдуулах албан татварыг хууль тогтоомжид заасны дагуу төсөвт төвлөрүүлэн, хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Банзрагч/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засаг, төсвийн бодлогын байнгын хорооны дарга /Д.Батсайхан/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга / У.Отгончимэг/ нарт даалгасугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөнө.

ДАРГА Д.ЦЭРЭНЧИМЭД

ДОРНОГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 8/02

Дэлгэрэх сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтууд зэргийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд ноогдуулсан албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Хүчингүй болгосон дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 4980 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй Дотоод Хэргийн Яаманд уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулж, Уг тогтоолыг бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (У.Отгончимэг)-т даалгасугай

4.Тогтоолыг Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөнө.

ДАРГА Д.ЦЭРЭНЧИМЭД