A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 2/06

Дорноговь аймаг, Дэлгэрэх сум

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заалт зэргийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2-р хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар болгон иргэн, айл өрх бүрээс хураан авч тусгай дансанд байршуулан хог хаягдлын менежментийг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулж, хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Банзрагч/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын байнгын хорооны дарга /Д.Баасандорж/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /У.Отгончимэг/ нарт даалгасугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/08 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.ЦЭРЭНЧИМЭД