A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ТҮНЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 05

Булаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1. дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Түнэл сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, хот тосгон бусад суурины газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилээр 1 бүстэй байхаар хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Цогбаяр), Татварын улсын байцаагч (Б.Пүрэвхүү), Газрын даамал (Ё.Оюундалай), (П.Мөнхзул) нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгэгдсэнээс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА   Д.БАТ-ЭРДЭНЭ

ХӨВСГӨЛ АЙМАГ ТҮНЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 08

Булаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдааны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн ИТХурлын 2022 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХурлын 2020 оны 12 дугаар сарын 17–ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах санал хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Оргилмаа)-д даалгасугай.

ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ