- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭ СУМЫН СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ДОРНОГОВЬАЙМАГ ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 02/09
Дорноговь аймаг, Эрдэнэ сум
СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 41 зүйлийн 41.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Сумын энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж, тогтоолыг захиргааны хэм хэмжээний эмхэтгэлд хэвлэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /И.Батсүрэн/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Х.Цэрэндолгор/-т даалгасугай.
ДАРГА Э.ГАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх