- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОТОНТ СУМЫН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 12
Хотонт-Ухаа
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ноогдуулах хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батбаатар/-т даалгасугай.
ДАРГА З.ДОНЧОМБО

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 16
Хотонт-Ухаа
ТОГТООЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.3, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ноогдуулах хэмжээг шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батбаатар/-т үүрэг болгосугай.
ДАРГА З.ДОНЖЧОМБО
Текст томруулах
A
A
A
