A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар II/09

Цавдан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 , төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 68 дугаар зүйлийн 68.3, Mалын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тотгоолыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.2021 оны оны тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан

татварыг хавсралт ёсоор баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг хугацаанд нь

чанартай зохион байгуулж, биелэлтийг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг Татварын Улсын байцаагч /Д. Бадамцэцэг/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, Төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналтын хороо, Төлөөлөгчид, Ажлын албанд даалгасугай.

ДАРГА   С.ГАНЗОРИГ