A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ ОТГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 10

Буянт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр нь хавсралтаар баталсугай.

2.Татварын хэмжээг тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Амгаланбаяр/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж.Мөнхбат / -д үүрэг болгосугай.

ДАРГА   С.БОЛОРОО

ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 20

Буянт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах малын төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Адуу – 1000 төгрөг

Үхэр – 800 төгрөг

Хонь – 800 төгрөг

Ямаа – 1000 төгрөг

2. Татварын хэмжээ тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Амгаланбаяр)-д даалгасугай.

3.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (С.Болороо)-д үүрэг болгосугай.

5.Тогтоол гарсантай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА С.БОЛОРОО