A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 09

Эх сүж

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Г.Ариунболдын өргөн мэдүүлж Газрын даамал М.Алтантуяагийн танилцуулсан газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай мэдээлэл, саналыг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээг нэгдүгээр дүгээр, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг хоёр дугаар, Зам шугам сүлжээний газрын км тутмын газрын төлбөрийн хэмжээг гурав дугаар хавсралтын ёсоор тус тус баталж, 2021 оны 1 дүгээр сарын 1- ээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Г.Ариунболд/-д даалгасугай.

2.1. Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах

2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах

3. Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Л.Уранчимэг/-т даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 20 өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Л.УРАНЧИМЭГ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 04

Эх сүж

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Г.Ариунболдын өргөн мэдүүлж Газрын даамал М.Алтантуяагийн танилцуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд газрын төлбөрийг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын газрын төлбөрийн хэмжээг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан байх тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Л.Уранчимэг/-д даалгасугай.

ДАРГА Л.УРАНЧИМЭГ