A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар18-ны өдөр

Дугаар 12

Хашаат

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт нэг малын тоо толгойнд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын ногдуулалтанд сумын нийт малчин, мал бүхий иргэдийг бүрэн хамруулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж хамтран ажиллахыг сумын засаг (М.Батсүх) Татварын улсын байцаагч (П.Уранцэцэг) нарт үүрэг болгосугай

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Мөнхтуяа)-д даалгасугай.

4.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Ц.САНСАРМАА

/Сумын ИТХ-ын 2021 оны 24 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/